• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг хянан батална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-04 15:58:39

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганаас 4-нд Ардын их хурлын ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлаар хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 3-р сарын 5-ны үдээс өмнө 9 цагт албан ёсоор эхлэхийг мэдэгдлээ.

Фү Ин цааш нь танилцуулахдаа, уг чуулган 9 хөтөлбөрийг авч хэлэлцэнэ. уламжлал ёсоор засгийн газрын ажлын тайлан зэрэг 6 тайланг хянан хэлэлцэхээс гадна "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг хянан батлах бөгөөд буяны хандвын хуулийн тогтоолын төслийг хянан хэлэлцэх болно.

Уг чуулган 3-р сарын 16-ны үдээс өмнө өндөрлөсний дараа ерөнхий сайд Ли Кэчян хэвлэлийн бага хуралд гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулах болно. Фү Ин хэлэхдээ, энэ жил уг хурлыг сурвалжлахаар 3200 гаруй сэтгүүлч бүртгүүлсний 1000 гаруй нь гадаадынх юм. чуулганы бүгд хурлыг эдгээр сэтгүүлчдэд нээлттэй байлгана. Зарим хэвлэлд төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлгийг сурвалжилах боломж олгоно гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе