• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын бохирдлоос сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-04 15:59:24

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү-ин 4-ний өдөр хэлэхдээ, АТИХ-ын байнгын хороо агаарын бохирдлоос сэргийлэх ажилд 3 жил дараалж хатуу хяналт шалгалт хийж, мөн хууль баталлаа. цаашдаа энэ ажлын эрчийг үргэлжлүүлнэ гэжээ.

Манан тоосонцрын асуултад тэрээр хариулахдаа, 2013 онд байнгын хорооны орлогч дарга баг ахлан тусгай судалгаа хийж, Төрийн зөвлөл "Агаарын бохирдлоос сэргийлэх 10 заалт"-ыг гаргасан. 2014 онд хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага дэвшүүлсний зэрэгцээ агаарын бохирдлоос сэргийлэх хуульд өөрчлөлт оруулах ажлыг түргэтгэсэн. 2015 онд Төрийн зөвлөлийн саналын тайланг сонсож, агаарын бохирдлоос сэргийлэх хуульд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцсэн. 2016 оны 1-р сарын 1-ээс агаарын бохирдлоос сэргийлэх тухай өөрчлөлт оруулсан шинэ хуулийг албан ёсоор хэрэгжүүлсэн. ингэж жилээс жилд амжилттай ажиллаа. Одоогийн хамгийн гол асуудал бол энэхүү шинээр өөрчлөлт оруулсан хуулийг хэрхэн нухацтай хэрэгжүүлэх явдал юм. Сэргийлэн засах бол их тэвчээр шаардагдсан ажил. Хувийн ашиг сонирхол, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол болон олон нийтийн ашиг сонирхлыг тэнцвэртэй байлгах нь хүндрэлтэй асуудал. АТИХ цаашид хяналт шалгалтын ажлыг эрчимтэй байлгах болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе