|
|
||
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулган 4-нд Ардын Их Хурлын Ордонд хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч Фү Ин сэтгүүлчийн асуусан авилгалын эсрэг холбогдох асуултад хариулахдаа, Бүх Хятадын АТИХ тэрчлэн түүний Байнгын хороо авилгалын эсрэг хууль тогтоох тухай Төв Хорооны даалгасан үүргийг шуурхай биелүүлж, төрөл бүрийн хууль боловсруулахдаа авилгалтай тэмцэх агуулгыг нэмж оруулах болно гэжээ.
Фү Ин хэлэхдээ, авилгатай тэмцэх асуудал бол улс орноо засах үйл явц дахь чухал зангилаа болно. Гурван жилийн турш бид авилгалтай тэмцэн маш их үр дүнд хүрч ард олны талархал дэмжлэгийг олсон гэжээ.
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухаан эрүүл мэндийн комиссын орлогч дарга Ван Мин сахилга батыг ноцтой зөрчсөн учраас одоо шалгагдаж байна гэж Төвийн Сахилга Бат Шалгах хороо 4-нд тэмдэглэжээ.
Фү Ин хэлэхдээ, энэ нь авилгалтай тэмцэх ажлыг цоорхойгүй хийнэ. Бүх Хятадын АТИХ болон шат бүрийн АТИХ-д сахилга бат зөрчсөн, хууль зөрчсөн төлөөлөгч байвал шалгаж холбогдох шийтгэл олгох болно. Энэ сонгуулийн АТИХ ноднин жилийн сүүлч болтол 43 хүнийг тушаалаас нь огцруулж, 27 хүнийг тушаалаас нь чөлөөлсөн юм. Эдгээр хүмүүсийн олонх нь сахилга бат буюу хууль дүрэм зөрчсөн болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |