|
|
||
Хөдөө орон нутгийн багш нар Хятадын анхан шатны боловсролд хариуцлагатай бөгөөд жинтэй хувь нэмэр оруулж байгааг төв засгийн газраас өндрөөр үнэлж, эдгээр багш нарт яруу алдрын цол үнэмлэх олгох болсон тухай Хятадын Боловсролын сайд Юань Гүйрэнь 3-ны өдөр хэллээ.
Тэрээр мөн өдөр нээгдсэн УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р бүгд хуралд оролцохоос өмнө хэлэхдээ, өдгөө хот хөдөөгийн боловсролын салбарт мөн л илт зөрөө оршиж, хөдөө орон нутгийн боловсролын асуудлыг зохицуулахад хамгийн чухал нь багш нарын асуудлыг зохицуулах явдал болно. Өнгөрсөн жил төв засгийн газар "Хөдөө орон нутгийн багш нарыг дэмжих төлөвлөгөө\2015-2020\"-г баталсан. Төв засгийн газар хөдөө орон нутгийн багш нарын цалин орлогыг нэмэгдүүлэх, орон сууцны нөхцөлийг дээшлүүлэхээр барахгүй, бас анхан шатанд 10, 20, 30 жил зэрэг удаан жил ажилласан багш нарт яруу алдрын цол үнэмлэх олгоно. Нийгэм нийт эдгээр олон жил анхан шатанд ажилласан багш нарт илүү анхаарал хандуулж, тэднийг илүү хүндэтгэх ёстой гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |