|
|
||
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төсөл бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, холбогдох байгууллага нэгжийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд дэвшүүлэх төслийг хэлдэг. Төслийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тэргүүлэгчид, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын салбар зөвлөл хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл, Дээд шүүх, Дээд прокурор юм уу төлөөлөгчдийн бүлгэм, эсвэл 30-аас дээш төлөөлөгчдийн гарын үсэг зурж дэвшүүлэх зэрэг арга замаар БХАТИХ-д дэвшүүлж, Тэргүүлэгчдийн бүлгэмийн хурлаар буюу холбогдох тусгай зөвлөл хянан хэлэлцсэний дараа их хурлын хөтөлбөрт хамруулах эсэхийг нь шийддэг.
Харин УТЗЗ-ийн санал бол УТЗЗ-ийн гишүүд УТЗЗ-өөр дамжин улс орон юм уу орон нутгийн тухай бодлого чиглэл, нийгмийн амьдрал зэрэг том чухал асуудлын тухай АТИХ-д санал дурдахыг зааж байна. УТЗЗ-ийн санал нь цаг, агуулга, хүний тооны хязгаар гэж байдаггүй.
АТИХ-ын төлөөлөгчийн төсөл болон УТЗЗ-ийн гишүүний санал нь дараах хэдэн талын ялгаа зөрөөтэй. Тухайлбал, АТИХ бол эрхт байгууллага болохоор төлөөлөгчийн дэвшүүлсэн төсөл нь их хурлаар батлагдвал шууд хууль болон хэрэгжинэ. Харин УТЗЗ бол нэгдмэл фронтын байгууллага болохоор гишүүдийн дэвшүүлсэн санал бол ардчилсан хяналт тавих арга хэлбэр байж, хуулийн хүчин чадавхгүй байдаг. Үүнээс гадна, ардын төлөөлөгчийн төсөл нь ердөө л их хурлын хугацаанд дэвшүүлдэг бол УТЗЗ-ийн гишүүний санал нь харин цагийн хязгаар гэж байдаггүй.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |