
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү Ин 4-ний өдөр танилцуулахдаа, тус удаагийн хурал нь 3-р сарын 5-д эхэлж, 16-ны өдрийн үдээс өмнө хаалтаа хийнэ. 16-ны үдээс өмнө бүгд хурал хаагдсаны дараа, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн бүгд хурлын хөтөлбөрт 9 агуулгыг хамарсан, тухайлбал жил болгоны чуулганаар хянан хэлэлцдэг засгийн газрын ажлын тайлан зэрэг 6 хөтөлбөрөөс гадна, бас "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг хянан батлах, буяны ажил үйлсийн тухай хуулийн төслийг хянан хэлэлцэх зэрэг багтаж байна. Энэ жилийн чуулганаар 3200 гаруй сэтгүүлч бүртгүүлсний 1000 гаруй нь гаднын сэтгүүлч болох юм гэжээ.\Д.Хүчитбаатар\