|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү Ин 4-ний өдөр хэлэхдээ, энэ онд Хятад улсын армийн санхүүгийн төсөв өсөлтөө барих боловч өсөлтийн хэмжээ нь өмнөх жилүүдийнхээс багасах буюу 7-8%-тай байх болно гэжээ.
Тэрээр танилцуулахдаа, Хятад улс армийн санхүүжилтийн төсвөө боловсруулахад голдуу дараах хоёр хүчин зүйлийг бодолхийлдог. Тухайлбал: нэгд үндэсний батлан хамгаалах салбарын бүтээн байгуулалтын эрэлт шаардлага. Хоёрт, үндэсний эдийн засгийн хөгжлийн нөхцөл болон санхүүгийн орлого зэрэг болно гэжээ.
Тоо баримтад харуулснаар, 2015 онд Хятадын төв засгийн газрын батлан хамгаалахын төсвийн зардал нь 886 тэрбум 898 сая юаньд хүрч, 10.1%-иар нэмэгджээ. Харин 2014, 2013, 2012 болон 2011 онуудад тус бүр 12.2%, 10.7%, 11.2% болон 12.7%-ийн өсөлттэй байжээ. \Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |