• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг чанд мөрдөнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-04 15:42:40

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү Ин 4-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр БНАСАУ-ын цөмийн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, аюулгүйн зөвлөл хориг тавих шинэ шийдвэр баталсныг Хятад улс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг шийдвэрийг чанд мөрдөх болно гэжээ.   

Тэрээр, шинэ шийдвэрт аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн чухал чанар, зургаан талт хэлэлцээ болон 9-р сарын 19-ний хамтын тунхаг зэргийг онцолсон бөгөөд дипломат, энх тайванч аргаар асуудлыг зохицуулах амлалт хийсэн. Энэ нь Хятад улсын баримталсаар ирсэн байр сууринд нийцэж байна. Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хэлэлцээний явцад олон орны төлөөлөгчид "хориг тавих нь гол зорилго биш, тэр нь зөвхөн асуудлыг зохицуулахын төлөө" гэсэн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн. БНАСАУ цөмийн зэвсэг хөгжүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ. Учир нь энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг заналхийлэхээр барахгүй, мөн Хятад улсын өөрийн болон хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдалд заналхийлж байна. Тиймээс хориг тавихын зэрэгцээ, асуудлыг үндсээр нь засахыг бид мөн хүсэж байна гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе