|
|
||
Төлөвлөгөөний дагуу, ядууг тэтгэх бодлогын хэрэгжилтийн хүрээнд, 2020 он гэхэд Хятадын ядуу хүн амыг бүхлээр нь ядуурлаас ангижруулах болно. Ядууг тэтгэх ажил нь Бээжинд ирж, "хоёр чуулган"-д оролцож байгаа БХАТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-ийн гишүүдийн анхаарлыг хандуулах халуун цэгийн асуудал болжээ.
Хятадын Статистикийн үндэсний газрын саяхан нийтэлсэн бүртгэлээс үзэхэд, 2015 онд, Хятадын хөдөө тосгоны ядуу хүчиртэй хүн ам 2014 оноос 14 сая 420 мянгаар буурч, жил тутам 10 сая гаруй ядуу хүн амыг ядуугаас ангижруулах зорилгоо давуулан биелүүлсэн юм. Түүнчлэн 2020 он гэхэд ядуу хүн амыг ядуугаас ангижруулах зорилтыг биелүүлнэ. Иймээс хойшдын хэдэн жилд, Хятад улс жил бүр наад зах нь10 сая хүнийг ядуугаас ангижруулах үүрийг биелүүлэх болно. Энэ нь Хятадын өнөөгийн ядуурлыг буруулах механизмд бага бус сорилтуудыг авчрах болно.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Гүйжөү мужийн соёлын танхимын дэд дарга Жян Ган-жэ: ядууг тэтгэх ажил нь ядуурлыг буруулах ажлын чиг хандлагад шинэ шаардлага дэвшүүлж, ажлын арга хэлбэртээ өөрчлөлт хийхийг шаардаж байна гэж онцолжээ. Тэрээр: бичлэг
Бид одоо байдлыг сайн ойлгоогүй байна. Чухам хичнээн ядуу өрх байгаа тухай сайн мэдэхгүй байна. Тосгоны зөвлөлийн зарим хариуцлагатан, танил тал хамаатан садангаа харгалзаж ядуу хэмээн мэдүүлэх нь ч бий. Ядууг тэтгэх ажил хариуцсан хүмүүс маань байдлыг оновчтой ойлгох шаардлагатай байна. Муж, хот, Жоу, Сяны шатны захиргаа олон мянган боловсон хүчнийг орон нутаг уруу илгээсэн. Жишээлбэл бид орон нутагт энд тэнд тархай бутархай ажиллаж байна. Энэ бидний хүчийг сарниулж, хүчээ нэгтгэхэд садаа болж байна. Хүчээ төвлөрүүлэн нэгдмэл зохион байгуулалттай ажиллах ёстой. Эдгээр асуудлыг нарийсгаж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.
Ядуурлыг оновчтой тэтгэх явцад ядууг тэтгэх эх баялгийг хэрхэн зөв зохистой хуваарилан, ажлын үр ашгаа нэмэгдүүлэх нь хүмүүсийн халуун хөгжөөнтэй ярилцах сэдэв болж байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, зарим харилцааны яамны аюулгүйн ажил хариуцсан ерөнхий захирал Чэн Пин хэлэхдээ, зам харилцааны салбарын ядуурлыг тэтгэх явцад зам засахыг тухай нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, оновчтой ажиллах хэрэгтэй. Ингэвэл сая зам харилцааны салбарын ядуурлыг тэтгэх ажлаар ядуу бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дайчилж чадна гэжээ.
Жинхэнэ хэрэгцээ шаардлагатай газарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд бид урьдаар судалгаа хийх шаардлагатай юм. Жишээлбэл иргэд нь нүүгээд явчихсан газар зам засах хэрэггүй биз дээ. Нэг талаар нарийн судалгаа хийж, нөгөө талаар чухал хэчнээн их хэрэгцээ шаардлагатай байгаа, ямар зүйл хэрэгтэй байгааг сайн ойлгох хэрэгтэй гэжээ.
Жинхэнэ ядуучуудыг тэтгэх явцад санхүү эдийн засгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн нөөцийг ашиглах нь маш чухал юм. БХАТИХ-ын гишүүн, Гүйжөү мужийн Ванган тосгоны намын үүрийн дарга Хуа Чуаны үзэж байгаагаар, нийгмийн хөрөнгийг ядууг тэтгэхэд оролцуулах ажлын удирдлагыг эрчимжүүлэх ёстой.
Тэрээр хэлэхдээ: Нийгмийн хөрөнгийг ядууг тэтгэх эдийн засгийн байгуулалтад оролцуулахдаа дэмжих урамшуулах аргыг хэрэглэх ёстой. Нийгмийн хөрөнгө нөөцийг хөдөө тосгоны хөгжилд оролцуулан, тэдний эх баялаг, мэдээллийн давууг хөдөө тосгоны хөгжилтэй холбож, аж үйлдвэрийн хөгжлөөр дамжуулан тухайн нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь ядууг тэтгэх боломжийн арга барил юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |