|
|
||
5-нд Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлыг тайлагнахдаа, 2015 онд бид хөгжлийн орон зайг тэлэхийг чухалчилж, бүс нутгийн зохицолтой хөгжил, шинэ хэлбэрийн хотжилтыг ахиулсан гэлээ.
Зүүн, төв, баруун, зүүн хойд нутгийн "хэсэгчилсэн 4 том бүс"-ийн зохицолтой хөгжлийг цаашид ахиулан, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг дорвитой түргэтгэж, дэд бүтэц, аж үйлдвэрийн тогтолцоо, экологийн хамгаалалт зэрэг талаар том чухал төслүүдийг хэрэгжүүлнэ. Түвд, Сычуанийн түвд нутаг, Шиньжяны хөгжлийн бодлого стратегийг боловсруулан тогтоож хэрэгжүүлнэ. Иргэний бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, оршин суух үнэмлэхийн тогтолцоо боловсруулан гаргаж, хот суурины дэд бүтцийн байгуулалтыг эрчтэй хийж, шинэ хэлбэрийн хотжилтыг шинэ үр дүнд хүргэнэ гэж тэрээр тэмдэглэжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |