|
|
||
Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, үндэстэн, шашин, Хятадын харьяат нарын энэ оны ажлыг таницууллаа.
Үндэстний асуудлыг зохицуулахад Хятадын онцлогтой зөв замыг баримтлан, үндэстний өөртөө засан тохинох тогтолцоог баримтлан төгөлдөржүүлж,үндэсний тухай намын бодлогыг эрчтэй хэрэгжүүлэн, үндэстнүүдийн эв санааны нэгдэл дэвшлийн байгуулалтыг гүнзгийрүүлэн, үндэстнүүдийн харилцан уялдаатай нийгмийн бүтэц, хорооллын орчин байгуулахад тус дөхөм үзүүлэн, үндэстнүүдийн хэлхээ холбоо, солилцоо, харилцан нэгдлийг ахиулна. Үндэстний газар нутгийн хөгжлийн талаар зөрөө ялгаатай дэмжих бодлого хэрэгжүүлж, үндэстний цөөнхийн уламжлалт шилдэг соёл, онцлог тосгон сууриныг хамгаалан хөгжүүлж, хүн ам нэлээд цөөн үндэстний хөгжлийг дэмжих эрч хүчээ нэмж, хилийн нутгийг хөгжүүлэн иргэдийг баяжуулах ажлыг дорвитой хийж, дундаж чинээлэг нийгэм тийш хамтдаа урагшилна гэж тэрээр тэмдэглэжээ.
Шашны ажлын тухай намын үндсэн чиг шугамыг бүх талаар баримтлан, хуулийн дагуу шашны ажлыг удирдаж, шашны харилцааны эв зохицлыг ахиулж, шашны салбарын хүмүүс болон сүсэгтэн олны эдийн засаг нийгмийн хөгжил дэх идэвхтэй үүргийг бадруулна гэж ерөнхий сайд тэмдэглэв./D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |