• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-05 15:26:53

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 5-ны үдээс өмнө АИХ-ын ордонд эхэлж, чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга, гүйцэтгэгч дарга Жан Дэжян даргалав.


Ши Жиньпин, Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли болон чуулганы тэргүүлэгчид хурлын индэр дээр суужээ.


12 дахь сонгуулийн БХАТИХ 2943 гишүүнтэй, өнөөдрийн чуулганд 2890 гишүүн оролцож, 53 гишүүн оролцож чадаагүй боловч оролцсон хүний тоо хуулийн тогтоолд нийцнэ.


9 цагийн үеэр, Жан Дэжян: БНХАУ-ын 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган эхэлснийг зарлав.
Чуулганы хөтөлбөрийн дагуу Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс чуулганд засгийн газрын ажлыг тайлагнав. Уг тайланд: Нэгд, 2015 оны ажлыг дүгнэв. Хоёрт, 13-р 5 жилийн гол үүрэг, хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүдийг танилцуулав. Гуравт, 2016 оны ажлын гол талыг танилцуулав.


Чуулганаар, улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 13-р 5 жилийн хөгжлийн хөтөлбөрийн төсөл, 2015 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжсэн байдал, мөн 2016 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн төслийн тайлан, 2016 оны төлөвлөгөөний төсөл, 2015 оны төвлөрсөн төсөв, орон нутгийн төсөв тооцооны төслийн тайлан, 2016 оны үндэсний төсвийн тайланг хянан хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе