• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин УТЗЗ-ийн гишүүдтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-05 09:12:27

4-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулганд оролцож буй Ардчиллаар улс орноо байгуулах хороо, Үйлдвэр худалдааны нийгэмлэгийн гишүүдтэй уулзаж, нэгдсэн хэсгийн хуралд оролцож, гишүүдийн санал зөвлөгөөг сонслоо. Энэ хоёр салбарт Хятадын иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгжийн эзэд, нийтийн өмчийн бус эдийн засгийн зүтгэлтнүүд төвлөрсөн байдаг юм. Гишүүд хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгжид хаврын урин дулаан мэдээг авчирлаа гэжээ.

Тоо баримтаас үзвэл, Хятад иргэдийн эрхэлсэн эдийн засгийн ДНБ-д эзлэх харьцал 50 хувь хүрч, татвар төлсөн хэмжээ нь 55 хувьд хүрч, ажлаар хангахын 80 хувийг, шинээр ажлаар хангахын 90 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрхэлсэн эдийн засаг эрүүл саруулаар хөгжиж чадах эсэх нь Хятадын дэлхийн эдийн засаг тааруухан байгаа нөхцөлд Хятадын эдийн засаг дунд дээд хурдаар өсөх хандлагаа хэвээр хадгалж чадах эсэхтэй холбоотой юм.

Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа УТЗЗ-ийн гишүүд иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгжид нүүрлэж буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилаа. Харин Ши Жиньпин даргын хэлсэн үгнээс эдгээр асуулт бодит хариултаа авлаа. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе