• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12-р таван жилийн төлөвлөгөөний гол зорилтуудыг бүх талаар биелүүллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-05 11:04:25

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд Засгийн газрын ажлын тайландаа, 2015 он бол 12-р таван жилийн төлөвлөгөөний сүүлийн жил юм. Өнгөрсөн таван жилд Хятадын хөгжлийн ололт амжилт дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. 12-р таван жилийн төлөвлөгөөний гол зорилтуудыг бүх талаар биелүүллээ гэжээ.

Нэгд: Эдийн засаг үргэлжлэн түргэн хөгжлөө. ДНБ 7.8%-р өсөж, эдийн засгийн нийт хэмжээгээрээ дэлхийд 2-р жагсан, дэлхийн бараа худалдааны хамгийн том орон болон гадаадад хөрөнгө оруулсан том гүрэн боллоо.

Хоёрт: Бүтцийн зохицуулалтад бэлэг тэмдгийн чанартай ахиц гарлаа. Үйлчилгээний ажил төрөл хамгийн том аж үйлдвэр болж, аж үйлдвэржилт болон мэдээлэлжүүлэлтийн уялдаа гүнзгийрч, хөдөө аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн чадвар илэрхий нэмэгдлээ. Хэрэглээ нь эдийн засгийн гол тулгуур боллоо. Хүн амын хагасаас илүү хувь нь хот суурин газарт амьдрах боллоо. ДНБ-ний эрчим хүчний нэгжийн хорогдол 18.2%-р буурч, ялгаруулах гол гол бохир бодисын хэмжээ 12%-р багаслаа.

Гуравт: Дэд бүтцийн түвшин бүх талаар сайжирлаа. Төмөр замын нийт урт нь 121 мянган км-т хүрлээ. Үүнд хурдны төмөр зам 19 мянган км-т хүрч, дэлхийн 60 гаруй хувийг эзэллээ. Хурдны засмал зам 120 мяган км-т хүрч, өмнөд нутгийн усыг умард нутаг уруу татах төслийн дунд шугамаар ус нэвтэрлээ. Дэлхийн хамгийн том 4 дэх үеийн хөдөлгөөнт холбооны сүлжээг байгуулав.

Дөрөвт: Шинжлэх ухаан технологийн талаар чухал ахиц хийлээ. Квантын холбоо, нейтриногийн хэлбэлзэл, хэт дулааны төмөр суурьтай хэт дамжуулагч зэрэг бие даасан үр бүтээлүүд тодорч, нисэгчтэй сансрын хөлөг, саран бөмбөрцөгт хайгуул хийх төсөл, далайн гүнд шинжилгээ хийх зэрэг төсөл дэлхийн тэргүүний түвшинд хүрлээ.

Тавд: Иргэдийн амьжиргаа илэрхий дээшиллээ. Хот хөдөөгийн орлогын зөрүү багаслаа. Хот суурин газрын шинээр ажил эрхлэгчдийн тоо 64 саяд хүрлээ. Хот суурины баталгааны чанартай 40 сая 130 мянган орон сууц барьж, олон сая хүн ард маань өөрийн гэсэн орон гэртэй боллоо. Хөдөө тосгоны ядуу амьдралтай хүн ам 100 саяар багасаж, хөдөө тосгоны 300 сая хүний ундны усны аюулгүй асуудлыг шийдлээ.

Зургаад: Нийгмийн хөгжлийн ололт амжилт их байна. Боловсролын шударга байдал болон чанар илэрхий сайжирч, нийт иргэдээ эрүүл мэндийн үндсэн даатгалд хамруулж, өндөр насны үндсэн даатгалд оролцсон хэмжээ 80%-д хүрлээ. Соёлын хүч цаашид нэмэгдэж, хуулийн дагуу улсаа засах ажил бүх талын ахицтай боллоо гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе