|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд Засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн нэг жилд иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч, нийгмийн ажил үйлсийн өөрчлөлт хөгжлийг урагш ахиуллаа гэжээ.
Санхүү мөнгөний хүрэлцээ муутай нөхцөлд иргэдийн амьжиргааг үргэлжлэн баталгаажууллаа. Шинэ бодлого тогтоож, их дээд сургууль төгсөгчид болон эмзэг бүлгийг иргэдийг ажлаар хангахыг голлон шийдлээ. Хот суурин газрын баталгаат орон сууцны төслийн хүрээнд 7 сая 720 мянган орон сууц барьж, хуучирсан орон сууцны хорооллын 6 сая гаруй орон сууцыг шинэчлэн засаж, хөдөө тосгоны 4 сая 320 мянган айлын нурах аюултай орон сууцыг шинэчлэн засаж, гэр оронгүй хүмүүсийг өөрийн гэсэн тохилог орон гэртэй болголоо. Ядуу буурай бүс нутгийн боловсрол эзэмших орчин нөхцөлийг сайжруулж, дунд бага сургуулийн багш нарыг мэргэжлийн цол олгох дүрэм журамд хамруулан, голдлоготой их дээд сургуульд суралцах ядуу буурай хөдөө тосгоноос элссэн оюутны тоо хэмжээ 10.5% хүртэл нэмэгдлээ. Сяны шатны төрийн өмчийн эмнэлгийн ерөнхийлсөн өөрчлөлтийг бүх талаар ахиулж, хүн өвчний даатгалын цар хүрээг өргөтгөж, онц хүнд өвчнийг эмчлэх дүрэм хэрэгжүүлж, ядуу амьдралтай иргэдэд амьжиргааны нөхвөр олгох болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сувилан арчлах нөхвөрийн дүрэм хэрэгжүүллээ. Амьжиргаан доод түвшний баталгаа, тэтгэлэг, аж ахуйн нэгжийн тэтгэвэрт гарсан хүмүүсийн өндөр насны даатгалын стандартыг дээшлүүлж, төрийн албан байгууллага болон төсвийн байгууллагын өндөр насны даатгалын дүрмийн өөрчлөлтийг ахиулан, тэдний цалин хөлсний дүрмийг боловсронгуй болгов. Олон нийтийн үндэсэн соёлын үйлчилгээний байгуулалтыг ахиулж, өргөн олон ард түмэнд үр өгөөж хүртээлээ гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |