• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд Хятадын эдийн засаг нийгэм тогтвортой ахиц гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-05 11:15:47

5-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн жил, Хятадад улсад олон хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилт тулгарсан. Ши Жиньпинээр ерөнхий нарийн бичгийн даргаа болгосон намын төв хорооны эрс шуурхай удирдлагын дагуу, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн итгэл дүүрэн, эрэлхэг зоригтойгоор, бэрхшээлийн даван туулж, ахиц гарган, эдийн засаг нийгмийн хөгжил тогтвортой байдалд амжилт гарган, бүтэн жилийн гол зорилт үүргээ бүрэн биелүүлж, өөрчлөлт нээлттэй байх, социалист орчин үеийн бүтээн байгуулалтад чухал шинэ ололт амжилт гаргасан юм гэж онцоллоо.

Эдийн засгийн үйл ажиллагааг тогтвортой нөхцөлд явуулсан. ДНБ-ны хэмжээ 67.7 триллион юаньд хүрсэн нь 6 хувийн өсөлтийг биелүүлж, дэлхийн эдийн засгийн цогцын хувиар тэргүүн байранд орсон байна. Хүнсний бүтээгдэхүүний хэмжээ 12 жил дараалан өсөж, орон сууцын хэрэглээний үнийн хэмжээ тогтвортой түвшнээ хэвээр хадлгасаар иржээ. Ялангуяа ажлаар хангах байдал ерөнхийдөө тогтвортой байж, хот суурины 13 сая 120 мянга гаруй хүнийг шинээр ажлын байр хангасан нь бүтэн жилийн урьдчилсан зорилтоос давж, эдийн засгийн үйл ажиллагааны халуун цэг болжээ.

Бүтцийн зохицуулалт нааштай ахиц гаргасан. Үйлчилгээний салбарын дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээн дэх харьцал 50.5 хувиар дээшилж, анх удаагаа тэргүүн байранд орсон байна. Хэрэглээний эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмрийн хэмжээ 6.4 хувьд хүрч, дээд технологийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хурд энгийн аж үйлдвэрлэлийн хурдаа давжээ. Байгууллага нэгжийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээний хорогдол 5.6 хувиар буурчээ.
Шинэ эрчим хүчний чадавхыг хурдтай хөгжүүлсэн. Инновацид тулгуурласан стратеги тогтвортой хөгжүүлж, интернет сүлжээ хийгээд олон ажил төрлийг харилцан уялдуулж, шинээр хөгжсөн аж үйлдвэрийн хурдыг нэмэгдүүлэв. Олон нийтийн ажил төрлийн хөгжлийг ахиулж, жил бүр бүртгүүлсэн аж ахуйн нэгж 21.6 хувиар нэмэгджээ.



Ардын амьжиргаа цаашид сайжирсан. Бүх Хятадын оршин суугчдын дундаж орлогын бодит өсөлтийн хэмжээ 7.4 хувьд хүрч, эдийн засгийн өсөлтийг түргэтгэжээ. 2015 оны эцсээр оршин суугчдын хадгаламжийн өсөлт 8.5 хувьд хүрч, шинээр 40 тэрбум юань нэмэгдсэн байна. Тэрчлэн хөдөө тосгоны 64 сая 340 мянга гаруй хүн амын ундны усны аюулгүй байдлын асуудлыг зохицуулжээ. Ядуусыг тэтгэх ажил ч эрч хүчээ авч, хөдөө тосгоны ядуу хүн амыг 14 сая 420 мянга гаруйгаар бууруулжээ.
Шинжлэх ухаан технологийн салбар, инновацийн үр дүн олон улсын түвшинд хүрч, гуравдугаар үеийн цөмийн цахилгаан технологийн хөгжилд чухал ахиц гаргаж, C919 том оврын нисэх онгоц угсрах офлайн үйлдвэрлэж, Тү Юү-Юү биологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал авлаа. Хятадын эдгээр ололт амжилт, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний итгэл, урам зоригийг харуулж байна гэж онцолжээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе