|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд Засгийн газрын ажлын тайландаа, энэ онд хангамж, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн чанартай өөрчлөлтийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийн хүчнийг нэмэгдүүлнэ. Гол гол салбаруудын зөрчил маргаантай асуудлуудыг зохицуулж, тогтолцооны механизмын харшилж байгаа саадыг арилган, хангамж, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн чанартай өөрчлөлтөөр хангамж, нийлүүлэлтэд тулгуурласан системийн чанар чансаа, үр ашгийг дээшлүүлж, зах зээлийн хүчин болон нийгмийн бүтээлч хүчинд цаашид сэдэлт өгөх болно гэжээ.
Засгийн газрын эрх үүрийг цомхтгож, удирдлага, эрхийг чөлөөлж, үйлчилгээний өөрчлөлтийг сайжруулах замаар хөгжлийг ахиулна. Нийгэм нийтийн шинийг бүтээх нөөц хүчнийг бүрмөсөн чөлөөтэй болгох хэрэгтэй. Инновацийн хөгжлийн стратегийг нухацтай хэрэгжүүлж, шинжлэх ухаан технологийн уялдаа холбоог ахиулан, бодит эдийн засгийн чанар чансаа, өрсөлдөх хүчийг дээшлүүлнэ. Хэт үйлдвэрлэл болон зардал үр ашгийг зохицуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг сайжруулах хэрэгтэй. Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг улам бүр нэмэгдүүлж, төрийн бус эдийн засгийн хүчинд цаашид сэдэлт өгөх хэрэгтэй гэж онцолжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |