|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн нэг жилд бид чанарыг дээшлүүлж үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан, аж үйлдвэрийн инновацаар үе шаттай алхам хийсэн байна гэж тэмдэглэжээ.
Инновацаар хөдөлгөх хүч болгох стратегийн хөтөлбөр саналыг боловсруулж, бүх нийтээрээ ажил үйлс бүтээн, түмэн олноороо шинийг санаачлах арга барил гаргаж, "интернет+" үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэв. Хөдөө аж ахуйг дэмжих бодлогыг боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөхөд тус дөхөм үзүүллээ. Аж үйлдвэрийн нэмэгдэл буурч байгаа, аж ахуйн нэгжийн ашиг буурч байгаад чиглүүлэн шинэ тулгар хөгжиж байгаа аж үйлдвэрийг хөгжүүлэн, уламжлалт аж үйлдвэрийг үе шаттайгаар хөгжүүлэв. "Хятадад үйлдвэрлэв 2025"-г хэрэгжүүлж, улсын шинэ аж үйлдвэрийн хөгжлийн хөрөнгө оруулах сан, жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн санг байгуулж, улс орны бие даан инновац бүтээх үлгэр жишээ бүсийг өргөтгөлөө гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |