|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, энэ оны батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын тухай танилцуулжээ.
Тэрээр: Өнгөрсөн жил батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтад илэрхий амжилт гаргасан. Шинэ жилд шинэ байдалд намын цэрэг армиа хүчирхэгжүүлэх зорилтын хүрээнд армийн улс төрийн ажлыг чангатгаж, өөрчлөлтөөр армийг хүчирхэгжүүлэн хуулийн дагуу армийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, армийн орчин үеийн болох байгуулалтыг тал бүрээр эрчимжүүлж, улс орны аюулгүй байдлыг эрс хамгаалах болно. Олон чиглэл олон салбарын цэргийн явдлын тэмцэлд бүрэн бэлтгэж, ердийн дайны бэлтгэл, хил, тэнгис, агаарын хамгаалалтын удирдлага хяналтыг нягт зохион байгуулах болно. Арын хангамж, тоног төхөөрөмжийн хөгжлийг эрчимжүүлж, удирдлага командлалын тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, цэрэг армийн бүтэц, бодлогын тогтолцоо зэргийн байршуулалтыг хийх болно. Цэрэг армийн байгуулалтын хуулийн түвшинг дээшлүүлж, орчин үеийн зэвсэгт цагдаагийн ангийн байгуулалтыг эрчимжүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |