• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хурдны төмөр зам одоогийн хурдаа хэвээр хадгална

CRI       (GMT+08:00) 2016-03-05 15:04:58

Хятадын хурдны төмөр зам хурдаа цагт 350 км болгох эсэх тухай УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын төмөр замын шинжлэх ухаан техникийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Хуан Чян сэтгүүлчид хэлэхдээ, өөрийн өртөг, тоног төхөөрөмж солих, сэлбэн засах хугацаа зэрэг талаас үзэхэд одоогийн хурдыг хадгалах болно гэжээ.

Ноднин жилийн эцэс болтол Хятадын хурдны төмөр замын ашиглалтад орсон хэмжээ 19 мянган км-т хүрч дэлхийд тэргүүлж, дэлхийн хурдны төмөр замын нийт уртын 60 гаруй хувийг эзэлсэн байна. Хурдны төмөр зам болон бусад төмөр замын сүлжээ 500 мянга гаруй хүн амтай хотыг үндсэндээ хамарсан байна.

Хуан Чян: Одоо дэлхийд цагт 350 км хурдтай аялж байгаа хурдны төмөр зам гэж нэг ч үгүй. Хятадын хурдны төмөр замаар цагт 310 км хурдаар аялж байна. Техникийн талаар цагт 350 км хурдаар аялахыг бүрэн биелүүлж болно. Гэвч энэ хурдаар аялахад өөрийн өртгийг харьцангуй нэмэгдүүлэх болно. Эрчим хүч хорогдох, элэгдэл, тоног төхөөрөмжийг солих хугацааг багасгах, сэлбэн засах хугацааг богиносгох зэргээр илрэх болно. Эдгээр асуудлыг бүгдийг зохицуулахаар судалгаа хийх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе