|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр Засгийн газрын ажлаа тайлагнахдаа, өнгөрсөн нэг жилд бид эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгаж, бүтцийн өөрчлөлт хийн, эрсдэлээс сэргийлэх талд хүч тавин, макро зохицуулалтын арга хэлбэрийн шинийг санаачилсан гэжээ.
Эдийн засаг унах эрсдэл тасралтгүй нэмэгдэх дарамтыг зохицуулахын тулд бид зохистой хүрээнд тохируулалт хийсний үндсэн дээр тусгай зориулалт бүхий нэгдэлтэй, сонголттой тохируулга хийсэн. Банк санхүүгийн идэвхтэй бодлогын үр ашгийг нэмэгдүүлэхийг хичээж, бүтцийн чанартайгаар татварын хөнгөлөлтийн цар хүрээг тэлж, хураамжийг ерөнхийд нь бууруулж, санхүүгийн нөөц хөрөнгөнд хүч сэлбэсэн. Түүнчлэн орон нутгийн захиргааны өрийн бонд гаргаж орон нутгийн 3 триллион 200 тэрбум юанийн өрийг сольж, хүүгийн ачааллыг 2 тэрбум юаниар багасгаж, орон нутгийн захиргааны өрийн дарамтыг хөнгөлсөн. Валютын эрүүл тогтвортой бөгөөд зүй зохистой чөлөөт бодлого хэрэгжүүлж, олон удаа хүүг бууруулж, хадгаламжийн харьцааны менежментийн арга хэлбэрт өөрчлөлт оруулан, бодит эдийн засагт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тусгай сан ажиллуулан, усан ашиглалт, хот суурин газрын гэр хороолол болон хөдөө орон нутгийн нурах эрсдэлтэй орон сууцыг өөрчилж засах, баруун бүсийн төмөр зам болон авто замын байгуулалт зэргийг эрчимжүүлсэн. Гол чухал салбарын хэрэглээг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж, хот хөдөөгийн оршин суугчдын аялал жуулчлал, цахим худалдаа, мэдээллийн хэрэглээг зэргийг түргэн хөгжүүлсэн. Өнгөрсөн нэг жилд бид мөн банк санхүүгийн салбарын олон эрсдэл, сорилтыг идэвхтэй зохицуулж, системийн чанартай буюу бүс нутгийн чанартай эрсдэл үүсэхээс зайлсхийж, үндэсний эдийн засаг, банк санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалж чадсан гэжээ.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |