• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс орны хөгжлийн явцад олон хүндрэл тулгарч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-05 10:41:49

5-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлаа тайлагнахдаа: Өнгөрсөн жилийн ололт амжилтаа бид гүйцэд үнэлж дүгнэхийн зэрэгцээ, улс орны хөгжлийн явцад мөн багагүй хүндрэл тулгарч байгаа гэдгийг сэргэгээр олж мэдэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Дэлхийн худалдааны хэмжээ хумигдах зэрэг хүчин зүйлийн улмаас өнгөрсөн жил Хятад улсын экспорт, импорт багасаж, урьдчилан төлөвлөсөн зорилтоо биелүүлж чадсангүй. Хөрөнгө оруулалт хүч муутай байж, зарим салбарын үйлдвэрлэлийн хүчин хэт илүүдэж, хэсэг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэлтэд хүндрэл учирч, бүс нутаг болон зарим салбарын ялгаа зөрөө ихсэж, санхүүгийн орлого зарлагын зөрчил ил тод болж, банк санхүү зэрэг салбарт эрсдэл оршсоор байна.

Иргэдийн хамгийн их анхаарал хандуулдаг эмчилгээ, боловсрол, өндөр насны асрамж, хүнс эм бэлдмэлийн аюулгүй байдал, орлогын хуваарилалт, хотын менежмент зэрэг талын асуудлууд багагүй оршиж байгаагийн дээр утаа тоосонцор зэрэг цаг уурын асуудлууд ч хүмүүсийг шаналгаж байна. Түүнчлэн өнгөрсөн жил "Дорнодын од" зорчигч тээврийн хөлөг онгоц живсэн, Тяньжиньд онц их дэлбэрэлт гарч, хүний амь нас, эд хогшлыг ихээр гарздуулснаас бид хатуу сургамж авах хэрэгтэй. Манай засгийн газрын ажилд мөн дутагдал бий. Зарим өөрчлөлтийн бодлого, арга хэмжээний хэрэгжилт муу, хэсэг удирдах боловсон хүчин ажлаа сайтар хийхгүй, зарим салбарт ялзран доройтох асуудал оршсоор байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе