|
|
||
5-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлаа тайлагнахдаа: Бид өнгөрсөн жил зах зээлийн амьжиргааны хүчийг сэргээх ажлын тойронд өөрчлөлт нээлтийн эрч хүчээ нэмэгдүүлсэн гэжээ.
Тэрээр: Бид хатуу чанга сэдэл өгөөгүй, харин бүтцийн өөрчлөлтөө тогтвортой ахиулж, засаг захиргааны 311 төрлийн баталж зөвшөөрөл олгох ажлыг цуцлах буюу доод шатны байгууллагад шилжүүлж, 123 төрлийн мэргэжлийн цолыг олгохыг цуцалж, засаг захиргааны бус зөвшөөрөл олгох ажлыг бүхнийг цуцалсан. Үүний зэрэгцээ банк санхүү, татвар зэрэг чухал салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, төв засгийн газрын 80 хувийн үнэ ханшийн тохируулга, орон нутгийн захиргааны үнэ ханш тогтоох ажлын тал хувийг цуцалсан. Түүнчлэн өөрчлөлт нээлтээ ахиулж, гадаад худалдааг тогтворжуулан, экспортын барааны татварыг буцаах механизм ажиллуулж, импорт экспортын явц дахь зүй зохисгүй хураамжийг хүчингүй болгон, худалдааг улам хялбар дөхөм болгож, экспортын бүтцийг идэвхтэй өөрчилж чадсан. Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч байсан хязгаарлах чанартай дүрэм заалтыг тал хувиар багасгаснаар гаднын 126 тэрбум 300 сая ам долларын хөрөнгийг ашигласан нь 5.6 хувиар нэмэгдсэн байна. Харин банк санхүүгийн бус байгууллагын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 118 тэрбум ам долларт хүрч, 14.7 хувиар нэмэгдсэн гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |