• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацааны гол гол зорилт үүргийг танилцууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-05 11:12:28

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр Засгийн газрын ажлаа тайлагнахдаа: "Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 13-р 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл"-д ирэх 5 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол гол зорилт үүргийг тодорхойлж, иж бүрэн бодлого, том чухал төслийг тусгасан.

Тодруулбал: Нэгд, эдийн засгийн дунд дээгүүр хурдтай өсөлтийг баталгаажуулж, аж үйлдвэрийг дунд, өндөр түвшинд хөгжүүлнэ. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлж, 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн болон хот хөдөөгийн оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, 13-р 5 жилийн хугацаанд эдийн засгийн жил тутмын өсөлтийн хурдыг 6.5 хувиас дээш байлгах.   

Хоёрт. Инновацаар удирдуулахаа эрчимжүүлж, хөгжилд шинэ хүч сэлбэнэ. 2020 он гэхэд үндсэн судалгаа, программ судалгаа, стратегийн тэргүүлэх салбарын чухал ололт амжилтыг тогтоож, эрдэм шинжилгээний салбарын санхүүжилтийг 2.5 хувьд хүргэнэ. Технологийн ололт амжилтын эдийн засгийн хөгжилд биелүүлэх үүргийг 60 хувьд хүргэж, инновац бүхий шинэ хэлбэрийн улс орон, боловсон хүчний хүчирхэг орныг байгуулна.   

Гуравт, шинэ хэлбэрийн хотжилт, орчин цагийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, 2020 он гэхэд хот суурины байнгын оршин суугчдын нийт хүн амд эзлэх харьцааг 60 хувьд хүргэж, үр тариа зэрэг гол болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамж, чанарын аюулгүй байдлыг улам баталгаатай болгоно. Дэд бүтцийн байгуулалтаа эрчимжүүлж, хурдны төмөр замын нийт уртыг 30 мянган километрт хүргэж, хотуудын 80 гаруй хувийг хурдны төмөр замаар холбоно. 30 мянган километр хурдны авто замыг шинээр байгуулах буюу өөрчилж засаж, хот хөдөөг бүхэлд нь интернет сүлжээтэй болгоно.   

Дөрөвт, Ногоон үйлдвэрлэл, амьдралын арга хэлбэрийг ахиулж, экологийн орчноо улам сайжруулна. Ирэх 5 жилд нэгж бүрийн үйлдвэрлэлийн ус, эрчим хүчний зарцуулалт, нүүрстөрөгчийн гаргалтыг тус бүр 23, 15, 18 хувиар багасгаж, ойн бүрхэвчийг 23.04 хувьд хүргэнэ. Агаарын бохирдлыг улам сайн сэргийлэн засаж, дундаас дээших хот суурины агаарын бохирдолгүй хоногийн тоог 80 хувьд хүргэнэ.   

Тавд, Өөрчлөлт нээлтийг улам гүнзгийрүүлж, шинэ тогтолцоог хөгжүүлнэ.   

Зургаад, Иргэдэд ашигтай байхыг ахиулж, хөгжлийн ололт амжилтыг улам олон иргэдэд хүртэнэ. Тэргүүний их дээд сургууль, эрдэм шинжилгээний төсөл ажиллуулж, хөдөлмөрлөх насны хүн амын боловсрол хүртэх дундаж түвшнийг 10.23 жилээс 10.8 жил болгон нэмэгдүүлнэ. Хот суурины 50 саяас дээш хүн амыг шинээр ажлын байртай болгож, орон сууцны баталгааны системийг улам боловсронгуй болгож, хот суурины гэр хорооллын 20 сая орон сууцыг сэлбэн засаж, хүн амын дундаж наслалтыг 1 жилээр нэмэгдүүлнэ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе