|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд Засгийн газрын ажлаа тайлагнах үед хэлэхдээ, энэ жил улам өндөр хир түвшинтэйгөөр гадаадад нээлттэй хөгжиж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхийг биелүүлнэ. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон өрсөлдөөний тогтцод гүнзгий өөрчлөлт гарч байгаа нөхцөлд, бид дотоодын эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашгийг дээшлүүлэх эрэлт шаардлагын дагуу, гадаадад нээлттэй хөгжихөө хэлбэрэлтгүй баримтлан, нээлттэй байдлаас хөгжил, өөрчлөлтийн шинэ хөшүүрэг, өрсөлдөх шинэ давуу талыг бий болгоно. "Нэг бүс нэг зам"-ын багуулалтыг дорвитой ахиулж, дотоодын бүс нутгийн хөгжил болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг нэгдэлтэй төлөвлөж, эх газрын эдийн засгийн коридор болон тэнгис дээрх хамтын ажиллагааны тулгар цэгийг хамтаар байгуулж, дэд бүтцээр холбогдох, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэргийг ахиулна. "Нэг бүс нэг зам" дагуух боомтоор нэвтрүүлэх хамтын ажиллагааны механизм, олон улсын ложистикийн том коридорыг байгуулна. Хилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс, үндэстэн дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн чанад дахь эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүсийн байгуулалтыг эрчимжүүлнэ. Олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлж, гадаад худалдааны инновацтай хөгжлийг ахиулна гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |