• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүрээлэн буй орчныг сайжруулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-05 12:19:13

5-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлаа тайлагнахдаа: 2016 онд агаарын бохирдлыг сэргийлэн засах ажлаа эрчимжүүлж, ногоон хөгжлийн талаар шинэ ахиц амжилт гаргана. Бохирдлыг засаж, хүрээлэн буй орчныг хамгаалж, иргэдийн эрүүл мэнд, тогтвортой хөгжилтэй холбогдсон талд эрхбиш зоригтой шийдвэр гарган ажиллах хэрэгтэй гэжээ.   

Тэрээр: 2016 онд агаар, усны бохирдлыг гол байранд тавьж сэргийлэн засна. Энэ жил химийн салбарын хүчилтөрөгч хэрэгсэх хэмжээ, аммиакийн гаргалт зэргийг тус бүр 2 хувиар багасгаж, нүүрс хүчил, азотын ислийн гаргалтыг тус бүр 3 хувиар багасгаж, РМ 2.5-ийг улам багасгана. Түүнчлэн нүүрсний утаа, автомашины утааны гаргалтыг багасгана. Мөн салхи, нар, био эрчим хүчийг ихээр хөгжүүлж, шатахууны үндэсний 5-р зэрэглэлийн стандарт баримжааг ажиллуулна. Бохир бодисын гаргалтад хяналт шалгалт хийхээ эрчимжүүлж, чанга хатуу хариуцлага тооцно. Экологи, эрчим хүчинд халгүй ажил төрлийг хөгжүүлж, нийгэм нийт, иргэдийн үзэл ухамсрыг дээшлүүлнэ гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе