|
|
||
Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд Засгийн газрын ажлаа тайлагнахдаа, өнгөрсөн нэг жилд бид Японы түрэмгийллийн эсэрг Хятадын ард түмний дайны ялалт, фашизмын эсэрг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, манай улс фашизмын эсрэг дэлхийн дайны дорнын гол дайны талбар болсон түүхийн байр суурь, чухал их хувь нэмрийг харуулсан байна. Энэ нь мөн Хятадын ард түмэн олон орны ард түмэнтэй хамтаар энх тайванг эрхэмлэж, шударга ёсыг хамгаалах бат бэх зориг санааг харуулсан байна гэжээ.
Нэг жилийн турш, бүх талын дипломат харилцаа баялаг амжилт олсон байна. Ши Жиньпин дарга зэрэг төрийн удирдагчид олон оронд айлчилж, НҮБ-ын дээд уулзалт, Их Хорийн бүлгийн удирдагчдын дээд уулзалт, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус хурал, цаг агаарын өөрчлөлтийн хурал, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын хурал, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт зэрэг чухал чухал ажиллагаанд оролцжээ. Мөн Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, Хятад-Европын удирдагчдын уулзалтыг амжилттай зохион байгуулж, Хятад-Латин Америкийн чуулга уулзалтыг эхлүүлсэн байна. Гол гол том орнуудтай харилцааны талаар чухал ахиц гаргажээ. Хөрш зэргэлдээ орнууд хоорондын бүтээлч хамтын ажиллагаа гүнзгийрч, хөгжиж байгаа орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөтгөж, НҮБ зэрэг олон улсын байгууллага болон олон улсын механизмтай харилцаагаа тал бүрээр эрчимжүүлсэн байна. Эдийн засаг, дипломат харилцаа, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа ихээхэн үр ашигтай болжээ. Хятад улс хариуцлагатай том орон болсны хувьд олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт чухал бүтээлч үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |