|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 6-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Шюй Шаоши эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийг танилцуулав.
"13-р таван жилийн төлөвлөгөө"-г өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нөхцөлд Төв хорооны санаачилгын дагуу тогтоосон болно гэж Шюй Шаоши хэлжээ.
Тэрээр уг төлөвлөгөөний онцлог талуудыг танилцуулав. Тухайлбал:
Нэгд. "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний зорилт нь дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтыг биелүүлэх явдал тул Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн явц дахь маш онцгой чухал ач холбогдол бүхий төлөвлөгөө юм.
Хоёрт. "13-р таван жилийн төлөвлөгөө" нь ХКН-ын 18 дахь удаагийн Төв Хорооны 5-р бүгд хурлаар баталсан санаачилгыг сайтар хэрэгжүүлж, "эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёлын бүтээн байгуулалтыг нэгтгэх" ерөнхий төлөвлөлт, "4 бүх талын" стратегийн байршуулалтыг мөрдөж, шинийг санаачлах, ногоон, нээлттэй хөгжил, хамтын өгөөжтэй хөгжлийн үзэл ойлголтоор тогтоогдсон юм.
Гуравт. Хөгжлийн шинэ үзэл ойлголтыг гүнзгий хэрэгжүүлэх, эдийн засгийн шинэ төлөвийг хөтлөн дагуулах явдалд төлөвлөлт хийв.
Дөрөвт. дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахын хүрээнд "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөгжлийн зорилтыг шинжлэх ухаанчаар тогтоож, үүнд эдийн засгийн дунд, түргэвтэр өсөлтийг хадгалах, дунд, өндөр зэрэглэлийн түвшинд ахиулах, хөдөлгөх хүчийг шинэчлэх хөгжлийн стратегийг бодит үр дүнд хүргэх, хөгжлийн зохицолтой байдлыг илэрхий нэмэгдүүлэх, экологийн орчныг ерөнхийд нь сайжруулах, ард олны амьдралыг илт дээшлүүлэх зэрэг үүрэг зорилтууд багтсан юм.
Тавт. Энэ төлөвлөгөөний хөтөлбөрт чухал бодлого, чухал бүтээн байгуулалт, төслүүд бичигдсэн юм. Шинжлэх ухаан технологийн шинэчлэл, бүтцийг чанаржуулах, дэд бүтцийн барилга байгуулалт, байгаль орчин, иргэдийн амьдралыг сайжруулах зэрэг 5 чухал талд түлхэц өгөх 160 гаруй зүйлийн чухал бүтээн байгуулалт, төслүүд багтсан зэрэг эдгээр болно.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |