|
|
||
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 5-нд 12-р сонгуулийн БХАТИХ- 4-р чуулганы Шанхайн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.
Олны саналыг сонссоны дараа Ши Жиньпин дарга үг хэлэв. Тэрээр эн тэргүүнд Засгийн газрын ажлын тайланг бүрэн сайшааж буйгаа илэрхийлээд, өнгөрсөн 5 жил бол манай улсын хөгжлийн хувьд ер бусын 5 жил байсан юм. Нам болон бүх улсын үндэстнүүдийн ард түмэн эв нэгдэлтэй, шинийг нээн урагшилж, бэрхшээлээс айхгүйгээр тэмцэж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёлын бүтээн байгуулалт болон намын бүтээн байгуулалтыг бүх талаар урагшлуулж, манай улсын эдийн засгийн хүчин, шинжлэх ухаан технологийн хүчин, улсын батлан хамгаалалтын хүчин улам шат өгсөж, манай улсын ард түмний амьдрал улам дээшилж, манай улсын олон улс дахь байр суурь, нөлөөлөх хүч улам нэмэгдсэн байна гэв.
Ши Жиньпин, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд засгийн газар, зах зээлийн харилцааг сайтар зохицуулж, нөөц баялгийн хуваарилалтад зах зээлээр зангилаа үүрэг гүйцэтгүүлэхийн зэрэгцээ засгийн газрын үүрэг чадварыг ч сайтар хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэжээ.
Ши Жиньпин мөн өнөөгийн хоёр эргийн харилцааны хөгжлийн талаар үзэл бодлоо илэрхийлэв. Тэрээр, Тайваньд явуулж буй бодлого, зарчим тодорхой, хэвээрээ юм. Тайваний улс төрийн өөрчлөлтөөс шалттгаалан хувирахгүй. Бид цаашид "92 оны нийтлэг ойлголт"-ын улс төрийн үндэс суурийг баримтлан, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг үргэлжлүүлэн ахиулах болно. "Тайванийг тусгаар тогтнуулах" аливаа хэлбэрийн хагалган бутаргах үйлдлийг эрс хориглож, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, улс орон бутарсан түүхэн эмгэнэлийг хэрхэвч давтахгүй. Энэ бол нийт Хятадын үндэстнүүдийн үр хүүхдийн хамтын хүсэл эрмэлзэл, гуйвшгүй зорилт бөгөөд бидний түүхэнд болон ард түмэнд өгсөн амлалт, үүрэг хариуцлага мөн гэжээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |