|
|
||
6-нд Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Шюй Шаоши: "13-р таван жил"-ийн хугацаан дахь иргэдийн амьжиргааны тухай хамгийн том асуудал бол ядуурлаас ангижруулах зорилтыг бүх хүчээ дайчлан хэрэгжүүлэх явдал болно. 2015 оны Төвийн эдийн засгийн ажлын хурлын үед бүх Хятадын ядуу хүн ам 70.17 сая байсан. Нэг жилийн хугацаанд ядуусыг тэтгэн дэмжсэний үр дүнд ядуу хүн амын тоо 14.42 саяд хүртэл буурав. Иймээс "13-р таван жил"-ийн хугацаанд ядуурлаас ангижруулах шаардлагатай хүн амын тоо 55.75 сая хүртэл буурсан гэжээ.
Шюй Шаоши мөн өдөр Бээжингийн хэвлэл мэдээллийн төвд хийлгэсэн 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл нь иргэдийн амьжиргааны асуудалд улам илүү анхаарал тавьсан, улам бодит бодлого дэвшүүлсэн юм. Ирэх таван жилд бид оновчтойгоор ядуусыг тэтгэх замаар бүх ядуу хүн амыг ядуурлаас ангижруулж, бүх ядуу сянийг ядуурлаас гаргаж, ядуу бүсүүдийн асуудлыг зохицуулах болно гэжээ. \Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |