|
|
||
ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн 5-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын чуулганы Хүбэй мужийн төлөөлөгчидтэй Засгийн газрын ажлын тайланг хамтдаа хянан хэлэлцжээ.
Ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайлан нь намын 18-р их хурал, 18-р удаагийн Төв Хорооны 3, 4, 5-р бүгд хурлын үзэл санааг туушлуулж, иноваци, зохицол, бохирдолгүй, нээлттэй, хамтдаа хүртэх хөгжлийн үзэл ойлголтыг харуулж, ард иргэдээр гол болгосон хөгжлийн үзэл санааг онцолсноороо удирдамж, чиглэл, хэрэгжих боломж ихтэй, бодит байдалд үндэслэсэн ажилч хэрэгч, бат итгэлтэй, шинэлэг зүйлийг нээх, хүмүүсийг зоригжуулсан сайн тайлан боллоо гэж тэрээр тэмдэглэжээ.
Бүтцийн өөрчлөлт ялангуяа хангамж нийлүүлэлтийн өөрчлөлтийн ахиулах явдал бол эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд зохицон түүнийг хөтлөн дайчлах чухал арга хэмжээ, зайлшгүй шаардлага мөн гэж тэрээр бас онцолжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |