• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Жэнжяны төлөөлөгчидтэй засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-06 16:45:20

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 5-нд Жэнжяны төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцлээ.

Төлөөлөгчдийн хэлсэн үгийг хянуур сонссоны дараа Жан Дэжян, 2015 онд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй ХКН-ын төв хороо олон үндэстний ард түмнийг дайчлан, "Дөрвөн бүх тал" стратегийг дэмжиж, нам төрийн ажил үйлсийг чухал амжилтад хүргэсэн юм. "12-р 5 жил" -ийг амжилттай туулж, манай орны эдийн засаг, шинжлэх ухаан технологи, батлан хамгаалах болон соёлын бодит хүчин түүнчлэн олон улсын нөлөөлөх хүчинд шинэ ахиц гарч, "13-р 5 жил"-ийн зорилтод бат бэх үндэс суурь тавьсан. Ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлангаа гол сэдэв тодорхой, ажил хэрэгч, бүтээлчээр сайн хийв. Би үүнийг бүрэн сайшааж байна гэжээ.

Жан Дэжян, "13-р 5 жил" болон хойшдын хэсэг хугацаанд бэрхшээл олон тулгарах хэдий ч цаг үе, стратегийн чухал их боломж бидэнд тохиож байна. Бид ирээдүйдээ итгэл төгс байна гэжээ.

2016 он бол дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрлэх шатны гарааны жил бөгөөд бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулах зангилаа жил юм. Энэ жилийн ажлаа сайн хийхийн тулд заавал сайн хэрэгжүүлэх ёстой гэж тэрээр онцоллоо.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе