|
|
||
2016 онд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт түргэн хөгжиж, олон улсын үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагаа ч улам сайн хөгжинө гэж Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шюй Шаоши 6-нд 12-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тодрууллаа.
Энэ онд Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын стратегийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг тохиролцсон улс орнуудтай хөтөлбөрөө цаашид бодитоор хэрэгжүүлж, зарим чухал хонгилыг бүтээн байгуулна. Түүнчлэн олон улсын үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагааг цаашид дэмжиж, төмөр замын бүтээн байгуулалт, давуулаг үйлдвэрлэлийн чадамжийг шилжүүлэх зэрэг бодит ахиц гаргахын зэрэгцээ банк санхүүгийн дэмжлэгийн эрч хүчээ нэмэгдүүлнэ гэжээ.
Ши Жиньпин даргын дурдсан "нэг бүс нэг зам" санаачилга олон улсын нийгэмлэгийн анхаарлыг дээд хэмжээгээр татаж, идэвхтэй хариу тусгал гарч байна гэж Шюй Шаоши хэллээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |