|
|
||
6-нд Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шюй Шаошы: "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний тойм нийт 80 мянга гаруй үгтэй, 20 боть, 80 бүлэг, 237 хэсэгтэй бөгөөд маш системтэй байгааг харуулж байна. Түүнчлэн 23 тусгай сэдвээр ирээдүйн таван жилийн том чухал төслийг нарийн зөв илэрхийлсэн гэжээ.
Тэрээр, "13-р 5 жил" төлөвлөгөөний тоймд 18-р сонгуулийн ХКН-ын 5-р бүгд хурлын баталсан санал санаачилгыг нухацтай хэрэгжүүлж, "Таван байгуулалтын нэгдмэл цогц" болон "Дөрвөн бүх тал" стратегийн дагуу редакторлаж, бүтээлч, зохицолтой, ногоон, нээлттэй, ашгаа хамт хуваалцах хөгжлийн үзэл ойлголт болон "Зургаан баримтлал", "Таван том зорилт"-ыг харуулсан гэжээ.
Түүнчлэн, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажлын хүрээнд "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний тоймд 4 том төрлийн 25 заалтыг шинжлэх ухаанчаар тогтоосны дотор 13 төрлийн үүрэг болгосон заалт багтаж байна.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |