![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
БХАТИХ-ын гишүүн, Улсын хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга, Үндэсний эрчим хүчний газрын дарга Нур.Бекр 2 чуулганы үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятад улс хүлэмжийн хий багатай цэвэр эрчим хүч хөгжүүлэхийг бүтцийн зохицуулалтын гол тал болгож, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулж байна.
Хятад улс эрчим хүчний хувьсгалыг урагшлуулах нь дэлхийд боломж авчрах юм гэжээ.
Нур.Бекр: Хятад улс эрчим хүчний тогтолцоонд зохицуулалт хийх нь өөрийн орны эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах төдийгүй дэлхийд боломж нээнэ. Үүнд олон улсын эрчим хүчний болон "нэг бүс нэг зам" дагуу улс орон, газар нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудал маш чухал юм. Хятад улс харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримтлан, өөрийн орны эрчим хүчийг баталгаажуулан, бүс дагуу улс орны хамтын хөгжлийг дайчлах болно гэжээ.
Тэрээр: Эхлээд нүүрсний салбарын хэт үйлдвэрлэлийн доголдлыг зохицуулж, тус салбарын хүндрэлтэй байдлаасаа гарахыг ахиулна. Холбогдох байрлуулалтын дагуу Хятад улс ирэх 3 жилийн дотор нүүрс олборлох шинэ төслийг батлахгүй, мөн хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчнийг шигшиж хасна. Засгийн газраас хавсарган нэгтгэж дахин зохион байгуулах аргаар нүүрсний аж үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх юм гэжээ.
\Ц\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |