• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орон нутгийн 5 триллион юанийн өрийн хугацаа тулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-07 17:00:55

7-нд 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хятадын сангийн сайд Лөү Живэй хэлэхдээ, Төвлөрсөн төсвөөс цаашдаа өрийн тэмдэгт тараах боломжтой. Энэ жил орон нутгийн 5 триллион юанийн өрийн хугацаа тулах тул орон нутгууд шинэ зээл авч хуучин өрөө төлөхийг зөвшөөрнө. Шинэ авсан өрийн тэмдэгтээрээ хуучин өрөө бөглөж болох тул хүндрэлд орохгүй гэжээ.

Лөү Живэй: Хятадын засгийн газрын өр 40 орчим хувь байдаг. Энэ нь тийм өндөр биш. Ялангуяа Төв хорооны өр ердөө 11 триллион юань буй. Үүнийг ДНБ-ээр тооцвол маш бага хэмжээ юм. Төвлөрсөн төсвөөс цаашдаа өрийн тэмдэгт тараах бүрэн боломжтой. Харин дүрэм журамд нийцэхгүй асуудлуудыг хяналтандаа авна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе