• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөгжлийн хүрээгээ тэлэхийг дэмжинэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-07 21:10:33

7-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И хэлэхдээ, Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөгжлийн хүрээгээ тэлэхийг ГХЯ дэмжинэ гэжээ.

 Мөн өдөр Хятадын ГХЯ-ны сайд Ван И 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы Жэжян мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, 13-р 5 жилийн хөгжлийн хөтөлбөрийг хянан хэлэлцжээ.

Ван И: Африк бол аж үйлдвэрийн талаар хамтран ажиллах гол чиглэлийн нэг юм. Тэдний аж үйлдвэрийн бүтцийн тогтолцоо манайхтай харилцан нөхөх маш сайн боломжтой. Зөвхөн эх баялагт түшээд болохгүй, аж үйлдвэрээ түргэн хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн олон ургалч бүхий зам сувгийг ашиглах хэрэгтэйг Африкийн орнууд мөн тодорхой таньсан байна. Энэ нь бидний хамтын ажиллагааны чиглэл хандлагатай яв цав нийцэж байна гэжээ. Өнөө Хятад Африкийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбар руу түлхүү хөгжиж байна.

Ван И: Африкийн орнуудад тоног төхөөрөмж, технологи, менежмент, боловсон хүчин, хөрөнгийн босголт шаардлагатай, эдгээрийг бид хангаж чадна. Харин энэ нь бидний гадаадад хөгжлийн хүрээгээ тэлэх чиглэл хандлагатай тохирч байгаа юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе