• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-07 16:55:24

Энэ удаагийн "Хоёр чуулган"-д "Үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт хийх" нь халуун цэгийн асуудал болж хүмүүсийн анхаарлыг татаж байна. Яагаад үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт хийх вэ. Өөрчлөлтийн явцад ямар бэрхшээл тохиодог бол. Төрийн өмчит аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэрхэн бууруулах вэ. Хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтийг хэрхэн хийх вэ зэрэг асуудлаар эдийн засагч Ли Инин нарын зэрэг УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд санал бодлоо хуваалцсан байна.

"Алдагдалтай аж ахуйн нэгжийг тэжээхээр ажилтнаа тэжээх нь дээр биш үү. Дахиад хэлье: Алдагдалтай аж ахуйн нэгжийг тэжээхээс ажилтнаа тэжээсэн нь дээр."

6-ны үдээс хойш болсон УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны 4-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр, УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, алдарт эдийн засагч Ли Инин одоо үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага, тулгарч буй өрсөлдөөн сорилтын асуудалтай холбогдуулан ингэж хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн хөгжлийн хувьд эрэлт хэрэгцээний талд хүчээ тавьж болно. Мөн үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт хийж болох юм. Хятад улс өдгөө яагаад үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт хийхийг чухалчилж байгаа тухай Ли Инин хэлэхдээ, гол нь одоогийн Хятадын эдийн засгийн байдлаас шалтгаалсан гэжээ.

"Хятадын эдийн засаг аж үйлдвэржилтээс аж үйлдвэржилтийн сүүлийн хугацаанд шилжих шатанд байгаа. Учир нь манай GDP-гийн тал хагасаас дээш нь гуравдугаар үйлдвэрлэлийн өртөг юм. Ингэж бодоход эдийн засгийн өсөлт буурах нь бүх дэлхийд адилхан байдаг. Аж үйлдвэржилтийн сүүлийн хугацаа болох үед үйлдвэрлэлийн өртгийн нэмэгдэл тийм түргэн биш болдог. Энэ нь гол зүйл биш, хамгийн гол нь Хятад улс одоо бүтцийн тохируулалт хийх гэж байна. Үүнд илүүц зарим салбарыг дахин эмхлэн цогцлоох шаардлагатай. Гэхдээ 2016 онд тогтвортой байдлаа хадгалж, дэвшилттэй, сайн төлөвтэй байна."

УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Хятадын Жүншинь корпорацын хязгаарлагдмал компанийн захирал Чан Жэньмин хэлэхдээ, нийлүүлэгч талд бүтцийн асуудал оршиж байгаа нь аж ахуйн нэгж, ялангуяа төрийн өмчит аж ахуйн нэгжид нэлээд тодорхой байна. Жишээлбэл болд төмөр, барилгын материал, эрчим хүч зэрэг салбарын нийлүүлэлт хэрэгцээ нь зохицохгүй, үйлдвэрлэл нь илүүдэж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгаж, үйлдвэрлэлийн өртгөө бууруулах үүрэг маш хүнд байгаа учраас төрийн өмчит аж ахуйн нэгжид үргэлжлэн өөрчлөлт хийх шаардлагатай. Үүнд зохих цаг хугацаа хэрэгтэй гэж Чан Жэньмин хэлж байлаа.

Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт хийх асуудал ч хүмүүсийн анхаарлыг татаж байна. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Төвийн хөдөө тосгоны ажлын удирдах хэсгийн дэд дарга Чэнь Шивэнь хэлэхдээ, Хятад улсын ноднин импортолсон буурцгийн хэмжээ дотоодын ургацаас 7 дахин их болсон нь буурцгийн төрөл зүйл багассаныг харуулж байна. Эрдэнэ шишийн ургац таван тарианы тэргүүнд жагсаж, 220 тэрбум гаруй кг-д хүрсэн боловч импортолсон эрдэнэ шиш болон эрдэнэ шишийг орлож болох төрөл зүйл нийт 44 тэрбум кг-д хүрч, эрдэнэ шишийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээнээс давсан байдлыг буй болголоо гэжээ.

Тэрээр хэлэхдээ, эдгээр байдал нь Хятадын үр тарианы төрөл зүйлийн бүтцэд нийлүүлэгч тал болон хэрэглэгч талын хооронд тодорхой зөрчилтэй байгааг харуулж байна. Үр тарианы үнэ ханш олон улсад өрсөлдөх чадваргүй байгаа нь хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай байгааг харуулж байна гэжээ. Өөрчлөлтийн гол зүйлийг Чэнь Шивэнь гурван талаас дүгнэв:

"Нэгд, үр тарианы нийт нийлүүлэлт хэрэгцээг тэнцвэртэй байлгахаар хичээж ажиллана. Өдгөө дутагдалтай тал байгаа учраас цаашид хөдөө аж ахуйг хөгжүүлж, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн тогтвортой байлгана. Хоёрт, төрөл зүйлийн зөрчил тодорхой байгаа учраас бүтцийн тохируулалт хийж, зах зээлийн шаардлагад улам зохицуулна.

Гуравт, нийт хэмжээ төрөл зүйл нь тэнцвэртэй боловч үнэ ханш нь өрсөлдөх чадваргүй бол олон улсын зах зээлийн үр тариа мөн орж ирнэ. Энэ утгаараа хөдөө аж ахуйн нийлүүлэгч талын бүтцийн өөрчлөлт шинжлэх ухаан технологи, инновацыг улам чухалчилж, улам шилдэг төрөл зүйлийг гаргаж, үйлдвэрлэлийн өртгийг бууруулан үр ашгийг нь дээшлүүлэх ёстой."

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе