|
|
||
7-нд Хятадын Хөдөө аж ахуйн яамны сайд Хан Чанфү, Хятад улс "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд тариачдын орлогыг жил бүр дунджаар 6.5-аас дээш хувиар нэмэгдүүлнэ гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганаас 7-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Хан Чанфү: "12-р 5" жилийн хугацаанд тариачдын хүн нэг бүрт ногдох дундаж орлого 9.6 хувиар нэмэгдэж, 6 жил дараалан ДНБ-ний өсөлт, хот суурины оршин суугчдын орлогоос өндөр байсан юм гэжээ. Тэрээр: Өдгөө ихэнх бүтээгдэхүүний үнэ бууран, эдийн засгийн дарамт хүндэрч, тариачдын хөлсний ажлын цалин мөнгө ч буурч, "13-р 5"-жилийн хугацаан дахь орлогын нэмэгдэл ч өөдрөг бус байна гэжээ.
Хан Чанфү: Бид тариачдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын системийг судалж, "13-р 5"-жилийн хугацаанд тариачдын орлогыг жил бүр дунджаар 6.5-аас дээш хувиар нэмэгдүүлэн, 2020 он гэхэд тариачдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |