Их хорийн дээд уулзалтад бэлтгэж байна
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2016-03-07 16:58:27
7-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И: Хүмүүсийн анхаарч буй Ханжөүгийн Их Хорийн дээд уулзалтад бүх талаар бэлтгэж байна гэв.
Мөн өдөр, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы Жэжяны баг төлөөлөгчид "13-р таван жилийн төлөвлөгөө"-ийн хөтөлбөрийн төслийг хянан хэлэлцэв. Хүмүүсийн саналыг сонссоны дараа Ван И хэлэхдээ, Гадаад харилцааны яам Жэжян, Ханжөүтэй хамтран ажиллаж, Их хорийн удирдагчдын дээд уулзалтыг сайтар зохионо. Энэ нь энэ оны Хятадын гадаад харилцааны хамгийн чухал индэр бөгөөд дэлхийн анхаарлыг татаж буй эдийн засгийн өргөн чуулган юм гэв.
Их хорийн дээд уулзалтыг сайтар зохиохоор дамжуулж, олон улсын эдийн засаг, банк санхүүг цэгцлэх үүрэг, статусыг цаашид дээшлүүлж, Жэжян муж, Ханжөү хотын гадаадад нээлттэй байх, тэдний хөгжил дэвшлийг ахиулахыг хүсэж байна гэж Ван И илэрхийлэв. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл