• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүтэн жилийн 80 хувийн өдөр хоног нь цэвэр агаартай байхыг эрхбиш батална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-07 21:00:43

УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Байгаль орчны хамгаалалтын яамны дэд сайд Ү Шяочин 7-нд хэлэхдээ, ирэх 5 жилд газрын шатнаас дээших хот суурины агаарын чанарын стандарт хангасан өдөр хоногийн тоог 80%-д хүргэнэ гэж засгийн газрын ажлын тайланд дурдсан үүрэг зорилтыг эрхбиш биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны 4-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэхүү 80% -ийн үзүүлэлт бол холбогдох байгууллага нэгж хотуудад судалгаа шинжилгээ хийсний дараа гаргасан урьдчилан төсөөлсөн үзүүлэлт байж, үүнийг биелүүлэхэд яахын аргагүй шаргуу хичээл зүтгэл шаардагдана. Манай улсын хот суурины агаарын чанарын үзүүлэлт нь зууван хэлбэртэй байж, нэг үзүүрийн цөөн тооны хот суурины агаарын нөхцөл байдал нэлээд хүнд, дундах хэсгийн хэсэг хотуудын цуцалтгүй чармайлтаар агаарын чанар нь стандарт хангаж байгаа бол нөгөө үзүүрт жагсах мөн цөөн тооны хот суурины өнөөгийн агаарын нөхцөл байдал нь хэдийгээр сайн гэдэг боловч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дагалдан өөрчлөлт хувиралт гарахыг бүрмөсөн үгүйсгэж чадахгүй гэжээ.

 \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе