|
|
||
Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг Хятад улс хамгийн эрт илрүүлж, нэр хайрлаж, нээж ашиглаж, мэдэлдээ авсан. Бидний өвөг дээдэс эдгээр арал дээр үе улиран амьдарч, үр тариа тарьж байсан. Эдгээр газрыг бид хамгийн сайн ойлгоно, туйлын хайртай тул Өмнөд Тэнгис тогтвортой, аялал чөлөөтэй байхыг хэнээс ч илүү хүсдэг гэж Хятадын ГХЯ-ны сайд Ван И 8-нд Бээжин хотноо онцлон хэлсэн байна.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд Ван И сэтгүүлчдийн сонирхсон Өмнөд Хятадын Тэнгисийн асуудлаарх асуултад хариулахдаа, Өмнөд Тэнгисийн бүсэд колонийн эзэрхийлэл, хууль бус эзэрхийлэл гарч байсан. Одоо харин зарим нь өдөөн хатгаж, зарим нь зэвсгээ гайхуулж байна. Тэгэхдээ эдгээр нь далайн давлагаан түрж ирээд татарч буцдаг шиг үр дүнд хүрч чадахгүй юм. Чухам эзэн нь хэн болохыг түүх гэрчилнэ гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |