• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нам төрийн удирдлагууд хэлэлцүүлэгт оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-08 19:29:31

8-ны үдээс өмнө, Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэсгийн хэлэлцүүлгүүдэд оролцов.

ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хүнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, юуны түрүүнд Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс эмэгтэй төлөөлөгчид, эмэгтэй ажилтнууд болон бүх Хятадын үндэстнүүд, олон давхаргын эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ, ерөөл дэвшүүлжээ. Тэрээр Шюй Шөүшэн нарын зэрэг төлөөлөгчдийн илтгэлийг нухацтай сонсон тэмдэглэл хөтөлж, санал солилцсоны дараа, чухал илтгэл тавьжээ. Тэрээр Хүнань мужийн 5 жилийн ажлыг нааштай үнэлээд, ажлаа бүтээлчээр ахиулж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтийг урагшлуулан, байгаль орчны хамгаалалтын аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Чүнчин хотын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян Гирин мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн Хэнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юүньшань Нинсягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын дарга Ван Чишань Ляонин мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли Ганьсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт тус тус оролцож, санал сонсон, илтгэл тавьжээ.


 
  
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе