• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах байдал ноцтой хэвээр байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-08 11:34:00

7-нд Олон улсын хөдөлмөрийн байгууллага "Ажлын байранд дахь эмэгтэйчүүд: 2016 оны байдал" сэдэвт тайлан нийтэлж тэмдэглэхдээ, эмэгтэйчүүд тохитой ажил олж хийх талаар маш их өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Өдгөө дэлхийн эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийн цалингийн 77 хувийг л эзэлж байна гэжээ. Хэрэв энэ байдал үргэлжлэх юм бол эрэгтэй эмэгтэйчүүдийн цалингийн зөрөөг арилгахад 70-аас илүү жилийн хугацаа шаардагдана гэж тайланд төсөөлжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сүүлийн үеийн энэ тайланд 178 улс орны тоо баримтыг судалж, эрэгтэй эмэгтэйн эрх тэгш бус тохиолдол дэлхийн хөдөрмөрийн зах зээлийн олон талд үргэлжлэн оршиж буйг харуулан, эмэгтэйчүүд хамгийн бага цалинтай салбарт мөн урт хугацаа ажиллах шаардлагатай байгаа. Зарим газрын хэдэн сая эмэгтэйчүүдэд хангах ажлын байрны сонголт 1995 оныхоос бага болж, хөдөлмөрийн зах дэх эмэгтэйчүүдийн тоо 20 жилийн турш бараг ялгаагүй, ялангуяа Латин Америкт ийм эмэгтэйчүүд нэмэгдэж байна гэжээ.

Тус тайланг гол гаргасан хүний нэг Жонсон хэлэхдээ, дэлхийн эмэгтэйчүүд ажлын байранд хүйсийн эрх тэгш, цалингийн гадуурхлыг арилгах талаар урт хугацааны хүнд үүрэг бий. 20 жилийн турш эмэгтэйчүүд боловсрол эзэмших талаар том дэвшил гаргасан боловч ажлын байраар хангах талд сайжраагүй гэжээ.

Эмэгтэйчүүдийн ажлын байрны чанар чансааны талаар сэтгэл түгшиж буйг тус тайланд илэрхийлж, эмэгтэйчүүд гэрийн ажлын дийлэнхийг хийж, эсвэл ямар ч орлогогүйгээр гэр бүлийн гишүүдийн амьдралыг төвхнүүлэх ажлыг хийж байна. Эдгээр нь эмэгтэйчүүд урт хугацааны өндөр техник, өндөр цалин бүхий ажлын байранд ороход саад болж байна гэж тайланд тэмдэглэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе