• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэг бүс нэг замын амжилтыг эргэн үзэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-08 15:11:05

8-нд Бээжин хотноо Хятадын ГХ-ын сайд Ван И: Нэг бүс нэг замын санаачлалыг Хятад улс дэвшүүлсэн боловч боломж нь дэлхийнх юм. Энэ санаачлалыг дэвшүүлсэн нь Ази Европын эх газрын хөгжилд нийцүүлж, хамтын ажиллагааны уриалгыг дагасан хэрэг юм. Энэ нь Хятад улс олон улсын системд оролцогчоос олон нийтийн бүтээгдэхүүн нийлүүлэгч болж түргэн шуурхай өөрчлөгдөж байгааг харуулж байна гэжээ.

12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, гадаад хэргийн сайд Ван И нэг бүс нэг замын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, нэг бүс нэг зам санаачлага дэвшүүлснээс хойш илэрхий ахиц гарч байна. Өнөөдөр олсон амжилтын талаар та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна гэжээ.

Нэгд, оролцох түншүүд улам олширч байна. 70 гаруй улс орон, олон улсын байгууллага хамтын ажиллагааны хүслээ илэрхийлсэн, 30 гаруй орон бидэнтэй нэг бүс нэг замын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Хоёрт, банк санхүүгийн үндэс суурь үндсэндээ тавигдсан. Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ашиглалтад орж, торгоны замын сангийн хөрөнгө оруулалтын төслүүд албан ёсоор ажлаа эхэлсэн.

Гуравт, дэд бүтцээрээ холбогдох сүлжээ үндсэндээ бэлэн болсон. Хятад Пакистан, Хятад Монголын эдийн засгийн хонгил зэрэг дэд бүтэц, банк санхүү, хүмүүнлэгийн салбарт хамгийн түрүүнд амжилтад хүрсэн. Хятад Европыг холбосон галт тэрэг ашиглалтад орж, Пан Азийн төмөр замын сүлжээний байгуулалт ч чухал алхам хийлээ.

Дөрөвт, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа бүх талаар ахиж, 20 шахам улс оронтой механикийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, зарим том төсөл олон оронд хэрэгжиж эхэллээ гэжээ.

Ван И: Нэг бүс нэг зам ирээдүйн дэлхийд Ази Европ хамт цэцэглэн хөгжсөн түүхийн шинэ дүр зураг бий болгох болгох нь дамжиггүй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе