• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын харилцаа олон улсын шалгалтыг дааж чадна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-08 15:38:10

8-нд Бээжин хотноо Хятадын гадаад хэргийн сайд Ван И: Хятад Оросын харилцаа бол төлөвшсөн, тогтвортой харилцаа юм. Бидний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа харилцан итгэлцэл, харилцан дэмжих үндсэн байгуулагдсан тул бат бэх үндэс суурьтай юм. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамт ашиг хүртэх асар их хэрэгцээ бий. Хоёр орны харилцаа донсолгоо ихтэй олон улсын шалгалтыг дааж чадна. Цагийн аясаар ганхаад байхгүй гэжээ.

12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы 8-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр гадаад хэргийн сайд Ван И Хятад Оросын харилцааны талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, өнгөрсөн жил Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нар 5 удаа уулзаж, хоёр орны харилцаа хөгжлийн хандлагаа хэвээр хадгалахад удирдах үүрэг гүйцэтгэсэн юм. Хоёр орны том төслүүдийн хамтын ажиллагаа шат дараатай ахиж байна. Байгалийн хийн зүүн хэсгийн хоолойн байгуулалт эхэлж, аж үйлдвэр, машин тоноглол, хөдөө аж ахуй, санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаа ч түргэсэж байна гэжээ.

Ван И: Хятад Оросын эдийн засаг харилцан нөхвөрлөх чанараар чанга байж, хамтын ажиллагааны эрэлт хэрэгцээ их байж, урт хугацааны болон стратегийн чанартай юм. Зарим түр зуурын хүчин зүйл хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааны хандлагад нөлөөлөхгүй юм гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе