
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Хятад Америкийн харилцааны тухай сурвалжлагчийн асуултад хариулахдаа, их гүрэн болохын хувьд Хятад Америк хамтын ажиллагаатай бөгөөд санал зөрөлдөөнтэй юм. Энэ нь байнгын төлөв байдал байж болзошгүй. Энэхүү байдалд бид асуудалд шууд нүүрлэж зохицуулах бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэн, санал зөрөлдөөнийг хамтын ажиллагаа болгон өөрчилнө гэв.

Ван И, Хятад Америкийн харилцааны түүхэн үйл явцыг эргэн үзвэл сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамт ашиг олох Хятад Америкийн шинэлэг их гүрний харилцаа тогтоох нь Хятад Америкийн хамтын болон урт хугацааны ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн хөгжил дэвшлийн цаг үеийн онцлогтой нийцэж байна гэв.
Америкийн засгийн газар болон удирдагч хэрхэн өөрчлөгдөн ч Америк Хятадтай хамт энэхүү зөв замналыг хэлбэрэлтгүй баримтлахыг хүсэж байна гэв. \Урьхан\