• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ЦЭЦГЭН ЗҮЙРЛЭЛ" үзэсгэлэн гарч байна

CRI       (GMT+08:00) 2016-03-08 10:14:13

Монгол улсын Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Дүрслэх Урлаг, Дизайн, Технологийн Дээд сургуулийн Дүрслэх Урлагийн тэнхмийн багш Л. Даваанямын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулсан "ЦЭЦГЭН ЗҮЙРЛЭЛ" үзэсгэлэн Улаанбаатар хотын BEST-GRT галерейд гарч байна. Төрөл бүрийн цэцгийг урлан зурсан энэ үзэсгэлэн үзэгчид олны баяр талархлыг хүлээж байгаа юм.

BEST-GRT галерей болон МУ-ын Уран зургийн галерей нь өнгөрсөн онд Хятадын Олон Улсын Радиотай хамтран БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Хүбэй мужийн Хунган хотод Зүүн хойд Азийн орнуудын уран бүтээлчдийн "Зохицол, ялгарал" уран зургийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ онд энэ үзэсгэлэнгээ МУ-ын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе