|
|
||
Хятадын Хөдөө аж ахуйн яамны сайд Хань Чанбинь 7-ны өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, "13-р таван жил"-ийн хугацаанд Хятад улс үр тарианы ургац үргэлжлэн нэмэгдэхийг хөөцөлдөхгүй. Харин үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид бэхжүүлэн нэмэгдүүлнэ гэжээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал гэдэг нь юу вэ. Энэ нь үр тарианы ургацтай ямар ялгаатай вэ, хэрхэн дээшлүүлэх вэ зэрэг асуудлаар манай радиогийн сэтгүүлчийн мэдээлсэнд анхаарлаа хандуулна уу.
"Манай үр тарианы ургац 12 жил дараалан нэмэгдсэн. Харин 13 жил, 14 жил гэхэд бид хэрхэн ажиллах тухай би тайлбарлая. 13-р таван жилд бид үр тарианы ургацыг үргэлжлэн нэмэгдүүлэхийг хөөцөлдөхгүй."
Хөдөө аж ахуйн яамны сайд үр тарианы ургац үргэлжлэн нэмэгдэхийг хөөцөлдөхгүй гэж анх удаа илэрхийлж байгаа нь энэ юм. Гэхдээ үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг чангатгах талаар шаргуу ажиллана гэж тэрээр хэлэв.
Иймэрхүү өөрчлөлтийн хүчин зүйлийн талаар Хөдөө аж ахуйн яамны Хөдөө тосгоны эдийн засгийн судалгааны газрын судлаач Жан Жаошинь хэлэхдээ, дан ганц үр тарианы ургацыг хөөцөлдсөнөөс болсон үйлдвэрлэл нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ хоорондын зөрчил, экологийн орчинд үзүүлсэн дарамт бол энэ өөрчлөлтийг хийж буйн гол шалгаан юм гэжээ.
Хэдэн талын үр дагавар дагуулж магад, нэг нь үйлдвэрлэлийг хэт хөөцөлдөх, нийт ургац нэмэгдэх боловч, хангалтын бүтэц, шаардлагын бүтэц зохицолдохгүй учир "ургац их, хадгаламж их, импорт их" болбол улс оронд ихээхэн дарамт авчрах болно. Хоёрт, химийн эм ихээр хэрэглэж, экологийн орчинг ч ихээр ашигласны учир уламжлалт байдлыг өөрчлөх хэрэгтэй гэжээ.
Үр тарианы үйлдвэрлэлийг хэрхэн дээшлүүлэх талаар Хан Чанфү хэлэхдээ, ерөнхий стратегид үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тарианы газар болон технологид түшиглэх хэрэгтэй гэжээ. Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Ли Гүө Шян хэлэхдээ, энэ талаар үр тарианы үйлдвэрлэлийн дэд бүтцийн барилга байгуулалтыг эрчимжүүлэхээс гадна хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник дэх хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэхийг шаардах хэрэгтэй гэжээ.
Нэгдүгээрт, хангалтай тарианы газар байж, улс орны шаардлагад зохицсон үр тариа үйлдвэрлэх хэрэгтэй. Хоёрт, тарианы газар нь байгалийн гай аймшгаас хамгаалсан байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд байгалийн гай гамшиг харьцангуй зөөлөн тусаж байна. Их гамшигтай жил тохиовол үр тарианы үйлдвэрлэл ихээхэн хасагдах болно. Энэ үед тариан газрын үр тарианы ургацыг нэмэгдүүлэхийг шаардана. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн усан ашиглалтын байгуулалт шаардагдана. Мөн өндөр стандарт бүхий тарианы газрын байгуулалт шаардагдана. Шинжлэх ухаан техникийн дэвшил ч шаардагдана. Бага шиг хөрнгө оруулалтаар ялангуяа тарианы эмийг бага зарцуулан өндөр ургац шаардах болно. Энэ нь шинжлэх ухаан техникийн дэвшилд түшиглэх болно гэжээ.
Жан Жаошинь хэлэхдээ, хүнс үйлдвэрлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт, технологийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн механизмыг боловсронгуй болгох шаардлагатай.
"Юуны түрүүнд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн технологийг сайжруулан, хүнсний үйлдвэрлэлийг дээшлүүлэх ёстой. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн механизмыг боловсронгуй болгон, хамгийн хямд худалдан авах үнэ, түр хадгалах бодлогыг үнэ нөхвөрийг салгаж, зах зээлээр үнийг зохицуулж, эрэлт хэрэгцээгээр хөдөө аж ахуйн бүтцийг өөрчлөх болно"
Энэ оны засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, 2016 онд хөдөө аж ахуйн чухал ажлын нэг бол хөдөө аж ахуйн бүтцийн өөрчлөлтийг түргэтгэн, ард иргэд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан ургацын бүтцэдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |