|
|
||
Тэрээр: Өнгөрсөн жил олон улсын ээдрээ будлиантай байдал, дотоодын өөрчлөлт хөгжил тогтвортой байдлын хүнд үүргийн өмнө бид чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, улс орноо бүх талаар хуулийн засаглалтай болгох, намаа бүх талаар чанга засах стратегийн шаардлага ёсоор, тогтвортой байдлын дунд урагшлах үндсэн чиг шугамыг баримтлан, эдийн засаг нийгмийн хөгжлийн санаачилгат эрхийг чанга барьж, эдийн засгийн хөгжлийн шинэ байдалд санаачилгатай зохицож, томоохон эрсдэлийг сайтар зохицуулж, эдийн засгийн өсөлт маань үргэлжлэн дэлхийд тэргүүлж, өөрчлөлт маань бүх талаар ахиж, гүнзгийрч, эдийн засаг, хууль эрхзүй, соёл, нийгэм, экологийн байгуулалтад томоохон ахиц гарч, бүтэн жилийн гол үүрэг зорилтоо урагштай биелүүлж 12-р таван жилийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн биелүүлээ.
Гишүүдийн хэлсэн үг, анхаарал тавьж буй асуудалд чиглүүлэн хэдэн санал хэлье.
Нэгд, социалист эдийн засгийн үндсэн тогтолцоог баримтлан боловсронгуй болгох хэрэгтэй.
Хоёрт, нийтийн өмчийн бус эдийн засгийг эрүүл саруул хөгжүүлэх бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Гуравт, нийтийн өмчийн бус эдийн засгийн салбарын хүмүүсийг хэр тэнцсэн социалист бүтээн байгуулагч болгох хэрэгтэй гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |